MSports logo
The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 15

  • The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн

    The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн жилийн Thunderpick World Championship тэмцээнд түрүүлсэн The MongolZ баг өнөөдөр орой 19 цаг 30 минутаас Аргентин улсын 9z багтай тоглохоор болсон. 

    The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн

    9z багийн хувьд 2022 онд IEM Rio Major-т оролцож байсан бөгөөд 2023 онд FiReLEAGUE Global Final 2023 тэмцээнд түрүүлж байсан туршлагатай баг юм. Багийн бүрэлдэхүүн одоогоор max, Luken, HUASOPEEK, urban0, levi гэх гишүүдтэй. Энэ онд 9z баг нь өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцоогүй байгаа бөгөөд, сүүлийн үед гаргасан амжилт, VRS-ийн оноог үндэслэн энэхүү тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.Тэмцээний формат нь Two double-elimination, 2 хожсон баг Playoffs-д шалгарч, 2 хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай.

    The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн

    Энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг тэмцээний “А” хэсгийг тэргүүлсэн бөгөөд хэсэгтээ Бразилын FURIA, Данийн OG, Аргентины 9z багуудтай таарсан. Аваргын цомоо хамгаалж байгаа манай багийн хувьд энэ тэмцээнд бэлтгэл болон судалгаа, тамирчдын сэтгэл зүй гээд бүх талаараа бэлтгэлтэй оролцож байгаа юм.

    The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн