NBA-ийн 2023-2024 оны улирлын MVP-ийн өрсөлдөөнийг одоогоор гурван тоглогч тэргүүлж буй. Тэдний нэрс өөрчлөгдөөгүй ч долоо хоног тутам тэдний байрлал өөрчлөгдөж байгаа бол энэ удаа Жоел Эмбийд тус өрсөлдөөнийг тэргүүлж эхэлжээ. Денвер Наггетс багийн төвийн тоглогч Никола Йокич 4 удаа трипл дабль хийж, нэг ч тоглолтыг алгасаагүй бөгөөд баруун бүсийг тэргүүлж буй Оклахома Сити Тандер багтай тоглосон тоглолтод оролцсон.
Филаделфиа 76 багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд 5 тоглолт өнжсөн ч сүүлийн тоглолтууддаа 40 оноо, 12 самбар, 5 оновчтой дамжуулалт дунджилж, 60 хувьтай довтолж байна. Түүний онооны 42 хувь нь гурван онооны зайнаас гэдэг нь тэрбээр довтолгоондоо ямар олон талт болсон нь харагдаж байна. Түүнийг өрсөлдөөнд нэгдүгээр байранд оруулах шалтгаан нь түүний оролцсон тоглолтуудад Филаделфиа 76 баг 8-2 амжилттай яваа ба талбай дээр байхад баг нь -22.8 онооны зөрүүтэйгээр эсрэг багаа хожиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ Сиксэрсийн хуваарь Денвер Наггетсийг бодвол зөөлөн байсныг онцлууштай. Денвер өрнөд бүстээ 26-12 амжилттайгаар бүсийнхээ гуравдугаар байрт бичигдэж буй бол Филаделфиа 23-12 амжилттайгаар мөн адил бүсийнхээ гуравт яваа.