MSports logo
Э.Макрон Олимп эхлэхэд 200 хоног үлдсэнийг зарлав
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 9

  • Э.Макрон Олимп эхлэхэд 200 хоног үлдсэнийг зарлав

    Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2024 оны Парисын олимпын наадмын 200 хоног үлдсэн тооллогыг даваа гарагт эхлүүлжээ. Тус улс 100 жилийн дараа анх удаагаа зуны наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тул спортод илүү их оролцохыг тус улсын тэргүүн Францын олон нийтэд уриалжээ. "200 хоног одооноос эхэлж байна. Тийм ч учраас бид энэ жил үндэсний томоохон үүрэг хариуцлага, шалтгаантай.” гэж Макрон мэдэгджээ. Спортыг бид сургуулиудаас эхлээд улсынхаа өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж байна. Та бүхний мэдэж байгаачлан бүх Ерөнхий боловсролын сургуулиудад бид өдөр бүр 30 минутын спорт, биеийн тамирын хичээлийг идэвхжүүлж байна. Дунд ангиудад хичээллүүлэх спортын төрлүүдийг нэмэгдүүлж, өдөрт дор хаяж 30 минут спортоор хичээллэхийг уриалж байна. Та бүхнийг боломжтой бол үүнээс ч илүү цагийг спортод зориулаасай гэж хүсч байна гэж Э.Макрон цохон тэмдэглэв. Тэрбээр мөн 33 дахь олимпын наадмын бусад онцлох зориултуудыг даваа гарагт ярьсан байна. Франц улс нь ирэх зуны олимп болон паралимпын наадмын үеэр хамгийн нүүрс төрөгчийн хий бага, үүний эсрэг түүхэн дэх анхны ногоон олимпыг зохион байгуулахаар зорин ажиллаж байгаа билээ. Ийнхүү зуны олимп Франц улсад эхлэхэд 199 хоног үлдлээ.