MSports logo
Пол Жорж шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө 35 мянган доллароор торгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 17

  • Пол Жорж шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө 35 мянган доллароор торгууллаа

    Лос Анжелес Клипперс баг зургаан тоглолт дараалан ялагдсаны дараа Пол Жорж шүүгчдийг шүүмжилснээсээ болж 35 мянган доллароор торгуулсан байна. Өнгөрсөн мягмар гарагт Лос Анжелес Клипперс баг Денвер Наггетс багт хожигдсоны дараа Пол Жорж ESPN-д өгсөн ярилцлагадаа "Бид гайхалтай тоглосон гэж би бодож байна гэхдээ талбай дээр найман хүний эсрэг тоглоход үнэхээр хэцүү юм. Өмнөх жилийн аваргуудыг хожуулахын төлөө шүүсэн мэт байсан нь аймшигтай санагдаж байна” гэжээ. Мөн тэрээр дөрөвдүгээр үед түүнд хийсэн гурван алдаанд шүүгчид шүгэл үлээгээгүйг илэрхийлж “Би таван ч чөлөөт шидэлт гүйцэтгэх довтолгоог тэд анзаараагүй, алсын зайнаас болон будагтай талбайд довтлоход эсрэг багийнхан бие рүү цөмрөн орж гар, шуу зэргийг минь цохиж байхад тэд ажлаа маш хийсэн” хэмээн хэлсэн юм. Энэхүү мэдэгдлээрээ талбай дээрх таван тоглогчдоос гадна гурван шүүгчдийг олон нийтийн өмнө шүүмжилсэн нь НБА-ын удирдлагууд 35,000 долларын торгууль ноогдуулахад хүрсэн байна.

     

    Пол Жорж шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө 35 мянган доллароор торгууллаа

    Тоглолтын сүүлийн хоёр минутад Пол Жорж дээр хийсэн Кентавиус Колдуэлл-Попын алдааг үлээгээгүйг сүүлд нь тоглолтын тайланд дурдагдсан байсныг шүүгчид хүлээн зөвшөөрч тэрхүү алдаан дээр Пол Жоржтой санал нэгтэй байсан юм. Лигийн зүгээс Жоржийн торгуулийн хэмжээг тогтоохдоо шүүлтийн талаар удаа дараа эсэргүүцэж байсан тохиолдлуудыг харгалзан үзсэн гэжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Пол Жоржд нийтдээ 145,000 долларын торгууль ногдуулж байсан байна.