MSports logo
Паралимп: Пара жүдо бөхийн тамирчид Парисын зүг хөдөллөө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 2

  • Паралимп: Пара жүдо бөхийн тамирчид Парисын зүг хөдөллөө

    Парис 2024 Паралимпын 17 дахь удаагийн наадамд оролцохоор манай Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Парис хотын зүг хөлгийн жолоо заллаа.

    Жүдо бөхийн тэмцээнд манай улсаас нийт дөрвөн тамирчин оролцож байна.


    -Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)

    -Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)

    -Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)

    -Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг) нар энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Паралимпын татамид хүч үзнэ. Жүдочдын салхийг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд паралимпын наадамд анх удаа зодоглох гэж буй Т.Сувд-Эрдэнэ хагалах юм. Жүдо бөхийн тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бол финалын барилдаан 22:00 цагт болох хуваарьтай байна.

    Монгол Улсын тамирчдыг Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамба ахалж, пара жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар дасгалжуулна.


    Та бүхэн Паралимпын наадамд оролцож буй Монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn-ий ТЭМЦЭЭН хэсгээс болон Msports app-аар дамжуулaн цаг алдалгүй авах боломжтой. Msports App татахыг хүсвэл ЭНД дарна уу.