Хүн төрөлхтний эв нэгдэл, эрх тэгш байдлын бэлэг тэмдэг болсон Паралимпын наадам Францын нийслэл Парис хотноо тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус наадамд дэлхийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тэгвэл манай улсаас тэмцээний эхний өдөр ОУХМ У.Сүрэнжав таеквондогийн спортоор Алтан медаль хүртэж, ард түмнээ баярлуулсан. Тэрбээр булган сүүлтэй байж тэмцээний хоёр дахь өдөр мөн таеквондогийн спортоор МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу 09-р сарын 1-ны өдөр Монголын пара хөнгөн атлетикийн түүхэнд мөн адил цоо шинэ хуудсыг ОУХМ Ц.Баттулга нээж, мөнгөн медаль хүртсэн билээ.
Ийнхүү Монгол улс нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 улсаас 29-р байранд бичигдэж байна.
Наадмын тав дахь өдрийн байдлаар БНХАУ 33 алт, 27 мөнгө, 22 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол тэдний араас Их Британи, АНУ, Бразил зэрэг орнууд удаалж байна.