IEM Dallas 2025 тэмцээн нэлээд эмх замбараагүй байдлаар эхэллээ. Хэд хэдэн багууд визний асуудалтай тулгарсан тул бие даан өрсөлдөх шаардлагатай болсон бол Aurora, Furia зэрэг багууд тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-д газардсан байна. Гэсэн хэдий ч IEM Dallas 2025-ийн эхний өдрийн онцлох үйл явдал бол домогт Александр Костылиев "s1mple" FaZe Clan-д нэгдсэн анхны тоглолтоо хийлээ.
IEM Dallas 2025-ын эхлэл: s1mpl FaZe Clan-ий дебютыг 800,000 хүн үзсэн ч баг нь хожигдсон хэвээр
5 сарын 21


GROUP A
А хэсгийн эхний дөрвөн тоглолтоос гурав нь чансаа өндөр багуудын ялалтаар өндөрлөсөн. Францын Vitality баг Бразилын Legacy багийг (13:5, 13:11) харьцаатай G2 Esports баг Lynn Vision-ийг (13:6, 13:9) харьцаатай нэг ч мэп алдалгүй буулгаж авав.
Бразилын FURIA баг хоёр гол тоглогч mololdoy, YEKINDAR нар оролцоогүй тул сэлгээний тоглогчид болох chelo, skullz зэрэг тоглогчид орж ирсэн нь The MongolZ баг FURIA-г ялахад илүү амар бологж өгөв. Улмаар (13:7, 13:7) харьцаатай хоёр мэп-т 1xBet-ийн хамтрагч The MongolZ багийн ялалтаар өндөрлөв.
3DMAX болон GamerLegion хоёрын хоорондох тулаан ур чадвараас илүү эцсийн мөчид шийдэгдэх тэнцүүхэн хоёр багийн сонгодог тулаан болж өнгөрлөө. 3DMAX эхний сонголт болох Anubis дээр 13:4-өөр өрсөлдөгчөө бут ниргэсэн ч GamerLegion Ancient дээр хариугаа авч 13:9-өөр хожил авлаа. Гурав дахь мэпийн эхний хагас 6:6-аар өндөрлөв. Эцэст нь GamerLegion 13:11-ээр эхний хожлоо авсан юм.
Дээрх тоглолтуудын дараа А хэсгийн дээд хэсэгт буй Vitality vs GamerLegion болон The MongolZ vs G2 Esports хоорондоо Плэй-Оффын төлөөх өрсөлдөөнд орсон бол Доод хүснэгтэд Legacy vs 3DMAX, FURIA vs Lynn Vision гэсэн өрсөлдөөнүүд харахаар болсон юм.

GROUP B
Энэ өдрийн онцлох үйл явдал бол Team Liquid болон FaZe Clan багуудын тоглолт байсан бөгөөд энэ нь домогт "s1mple"-ийн удаан хүлээлгэсэн эргэн ирэлт байсан м. Valve-ийн чансаанд Liquid 12-т, FaZe Клан 8-д бичигдэж байсан ч цахим спортыг дэмжигч 1xBet Mongolia-ийн Esport-ын шинжээчид Team Liquid-ыг ялах магадлалтай гэж үзэв.
Энэ улиралд хоёр баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр оролцож буй. Liquid-д шинээр ирсэн хүмүүс болох HEROIC-ийн NertZ болон MOUZ-ийн siuhy нарыг нэгтгээд удаж байна. Харин нөгөө талд "s1mple" тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө FaZe-д нэгдсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Liquid нь тодорхой фаворит байсан бөгөөд тэд Ancient болон Inferno-д 13:10-ийн харьцаатай ялалт байгуулснаар эхний шатаа амжилттай давлаа. Харин FaZe Clan хожигдсон ч s1mple-ийн дебют амжилттай болсон. Саша өөрийн гарын үсэг бүхий AWP ашиглан АК-47-оор Triple kill, Glock-оор Quad kill дөрвөлжин аллага, 1-ийн эсрэг 1 клатч мөчид Siuhy-г ялсан. Тэрбээр FaZe-ийн шилдэг тоглогч болж K/D (38/31), 1.0 (1.12)-аас дээш үнэлгээтэй цорын ганц тоглогч болж тоглолтыг дуусгасан. Хамгийн гол нь s1mple дахин ялахад бэлэн, өлсөж байгаагаа албан ёсны тоглолтоор нотолсон явдал байлаа.
Дэлхийн өнцөг булан бүрээс Counter-Strike-ийн бараг 804,000 шүтэн бишрэгчид s1mple-ийн эргэн ирэлтийг үзэхээр таарсан нь Liquid vs. FaZe Clan 1 дэх өдрийн хамгийн олон үзэгчтэй тоглолт болсон байна. Харьцуулбал, IEM Dallas 2024-ийн хамгийн их үзэгчтэй финал (Vitality vs G2) байсан ба 802,000 үзэгчтэй байжээ.
В хэсгийн бусад тоглолтод MOUZ BC.Game-г хоёр мэп-д Falcons нтуаг дээрээ буй NRG-г (13:6, 13:5) харьцаатай тус тус илүүрхэв. Aurora болон HEROIC багуудын тулаан Туркийн шигшээ багийн хувьд ирээдүйтэй мэт санагдаж байсан ч Казахстанаас АНУ руу хийсэн урт хугацааны аяллын дараа онгоцонд маш их саатсан нь тэдний гүйцэтгэлд тодорхой нөлөөлсөн бололтой. Aurora өрсөлдөгчийнхөө Dust2-г (13:9) хулгайлж амжсан боловч Anubis, Mirage зэрэг мэп-үүд дээр HEROIC чансаагаа харуулж 2-1 харьцаатай буулгаж авлаа
B хэсгийн Плэй-оффт шалгарах эрхийн төлөө MOUZ vs Liquid, HEROIC vs Falcons гэсэн тоглолтууд шөнө явагдлаа. Учраа олсон MOUZ Team Liquid-д нэг ч боломж олгосонгүй 13-8, 13-2 харьцаатай бут ниргэжПлэй-оффын эрхээ баталгаажуулав. Харин нөгөө талд Team Falcons, HEROIC-ыг нарын тулаан гайхалтай болж эхний мэп-д Falcons ялсан бол хоёр дахь мэп-д HEROIC нэмэлт цагт 16-13 харьцаатай ялж, тоглолтыг эргүүлэхийг оролдлоо. Харин шийдвэрлэх мэп-д Falcons зүүх орох зайгүй гэмээр тоглож, 13-3 харьцаатай бут ниргэснээр Плэй-оффын эрхээ баталгаажууллаа.

"1xBet Mongolia"-тай хамт өөрийн дуртай баг, тоглогчдоо дэмжих боломжтой! Хасагдах шатны тоглолтууд тун ойрхон байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдээр олон гайхалтай зүйлс харуулах IEM Dallas 2025-ын плей-офф эхлэх болно!