Олон улсын олимпын хорооноос өнгөрсөн лхагва гарагт 2030, 2034 онд болох Өвлийн Олимп зохион байгуулах хотуудыг зарлажээ.
АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотод 2034 оны өвлийн наадмыг зохиох бол
Франц улс дахь Альпийн нуруунд 2030 оны өвлийн олимпыг зохиох эрхийг урьдчилсан байдлаар олгосон байна.
2030, 2034 оны өвлийн олимп зохион байгуулах улсуудыг зарлалаа
7 сарын 25
Юта мужийн амбан захирагч Спенсер Кокс,
Солт Лейк хотын дарга Эрин Менденхолл болон
бусад зохион байгуулагчид энэ долоо хоногт Парист ирж, олон улсын олимпын хорооны гишүүдтэй уулзаж, өвлийн олимпын наадмыг 2002 онд болсон газарт нь буцаан авчрах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Өвлийн наадмыг Америкийн нутаг дэвсгэр дээр тав дахь удаа зохион байгуулах гэж байна.
Өмнө нь 2002 Солт Лейк хотод зохиогдсноос гадна 1932, 1980 онд Нью-Йоркийн Лэйк-Плэсид,
1960 онд Калифорнийн Скво-Валлид өвлийн олимпын наадмыг зохиож байжээ. Харин Франц улсын хувьд дөрөв дөх удаа өвлийн олимпыг зохион байгуулах гэж байна. 1924 онд Шамони, 1968 онд Гренобль, 1992 онд Альбертвилл хотуудад тус тус зохиож байжээ.
Удахгүй эхлэх Парис-2024 зуны олимпын наадмыг оруулалгүйгээр дараагийн олимп болох газруудыг зун, өвлөөр тогтоож танилцуулсан байна.
2026: Милан Кортина д'Ампеццо хот (өвлийн олимп)
Итали нь гурван олимпыг зохион байгуулсан: 1960 онд Ром (зун), 1956 онд Кортина д'Ампеццо (өвөл), 2006 онд Турин хот (өвөл)
2028: Лос Анжелес хот (зуны олимп)
Америк улс нь Лос Анжелес хотод өмнө нь 1932, 1984 онд зохион байгуулж байсан.
2030: Франц улс, Альпийн нуруу (өвлийн олимп)
2032: Австрали улс, Брисбэн хот зуны олимп
Австрали улс нь 1956 онд Мельбурн (зун), 2000 онд Сидней (зун)
2034: Америк улс, Солт Лейк хот (өвлийн олимп)
Тус хотод хамгийн сүүлд 2002 онд өвлийн олимпыг зохион байгуулж байсан.