Францын нийслэл ирэх зун гурав дахь олимпын наадмыг угтан авах гэж байна. Зуун жилийн өмнө 1924 оны Парисын наадамд ашиглаж байсан домогт Ив-ду-Мануар цэнгэлдэх хүрээлэнг ирэх олимпод ашиглахаар болсондоо Францчууд бахархаж байна. Парис хотын төвөөс баруун хойд зүгт орших Коломб хотод байрлах Ив-ду-Мануар цэнгэлдэх хүрээлэнд дахин Олимпын наадам болох нь түүхэнд 100 жил гэдэг юу ч биш гэдгийг нотлох нь. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 1924 онд Парист болсон 8-р Олимпын наадмыг зохион байгуулах үндсэн газар байсан бөгөөд тэр жилдээ Нээлт, хаалтын ажиллагаа, хөнгөн атлетик болон бусад чухал спорт, тэр дундаа хөлбөмбөг зэрэг спортын төрлүүдийг зохион байгуулж байжээ. Уругвай Швейцарийг 3:0-ээр буулган авснаар дэлхийн аварга болсон хөлбөмбөгийн тоглолт энэхүү цэнгэлдэхэд зохиогдож байж. Тэр үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж байдаггүй байсан ч Ив-ду-Мануар цэнгэлдэх нь одоо дэлхий даяар хамгийн алдартай болсон спортын хамгийн чухал тэмцээнийг хүлээн авч байжээ.
100 жилийн дараа дахин олимпыг хүлээн авахаар болсон Ив-ду-Мануар цэнгэлдэх
12 сарын 19


2024 оны 7-р сард эхлэх 33 дахь Олимпын наадам нь Франц улсын түүхийг сэргээх онцлох арга хэмжээ байх болно. Мөн 1938 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ашиглаж байсан цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь засварласны дараа бөмбөгтэй хоккейн тэмцээн зохион байгуулах газраар сонгожээ. Тус цэнгэлдэх хүрээлэнд тусгай засвар хийгдсэн бөгөөд 1924 оны Парисын наадамд энэ цэнгэлдэх нь 15,000 хүний багтаамжтай байх юм. Өнгөрсөн зуунд хөнгөн атлетикаас эхлээд регби, хөлбөмбөг, тэр байтугай боксын төрлүүдийг хамарсан 250 орчим үндэсний болон олон улсын тэмцээн, тэр дундаа 1972 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 40,000 үзэгчдийн өмнө энэ л цэнгэлдэхэд зохион байгуулсан гэнэ.

Мөн 1938 оны ДАШТ-ий шигшээ тоглолт энд болсон бөгөөд Итали Унгарыг 4:2-оор буулган авч, дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тус цэнгэлдэхийн багтаамж нь 60,000 болж өргөжсөн байна. 50 жил уналтад орсон ч сүүлийн хоёр жилд сэргээн босгожээ. 100 сая еврогийн өртөгтэй энэхүү түүхэн цэнгэлдэх хүрээлэнд 2024 оны 7-р сарын 27-ноос 8-р сарын 9-ний хооронд эрэгтэй, эмэгтэй дэлхийн шилдэг 24 бөмбөгтэй хоккейн багийг хүлээн авах болно.