“Ханжоу-2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэлсэн ба өнөөдөр U23 ангиллын Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Йорданы эсрэг хийж үндсэн цагт 17-12 харьцаатай хожил байгууллаа. Тус тоглолтод М.Өлий-Орших 6 оноо, Б.Сүхбат 7 оноо аван үзүүштэй тоглолт гаргаж тус наадмын эхний ялалтаа байгуулав. Маргааш хэсгийн хоёр дахь тоглолтоо Хятадын Тайваны шигшээ багтай 13:00 цагаас хийнэ.
Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг эхний хожлоо авлаа
Ө
Өсөхбаяр
9 сарын 26