MSports logo
Шатрын их мастер С.Билгүүн, Т.Мөнхзул нар тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • Шатрын их мастер С.Билгүүн, Т.Мөнхзул нар тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна

    Энэ удаагийн Азийн Наадамд эргэн ирсэн спортын төрөл бол шатар юм. Өнөөдөр үргэлжилж буй уг тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 5 дугаар тойрогт өрсөлдөж буй их мастер С.Билгүүн хожиж 3.5 оноотой, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ тавдугаар тойрогт тэнцэж 2.5 оноотой тус тэмцээнийг үргэлжлүүлж байна. Эмэгтэйчүүдийн төрлийн 5 дугаар тойрогт өрсөлдөж буй Б.Мөнгөнтуул хожигдож 2 оноотой, Т.Мөнхзул хожиж 3 оноотойгоор хүснэгтэд бичигдэж байна. Ганцаарчилсан төрөлд 9 өрөг тоглоод энэ сарын 27-нд дүнгээ гаргах юм.

    Анх 2006 оны Дохагийн Азийн наадмын хөтөлбөрт багтаж байсан 2010 оны Гуанжоугийн Азийн Наадмын дараа хөтөлбөрөөс хасагдсан уг төрөл хоёр наадмын дараа буюу Инчён, Жакартагийн Азийн наадмын дараа "Ханжоу 2022"-д эргэн ирсэн. 

    21 орны 141 шатарчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцож байгаа билээ. Их мастер С.Билгүүн нь манай msports.mn-ы шатрын багш бөгөөд та энэхүү холбоосоор түүний хичээлийг үзэж сонирхоорой.