MSports logo
Аваргуудын лигийн түүх
  • Г
    Ганзориг

    4 сарын 4

  • Аваргуудын лигийн түүх

    Европ тивийн хамгийн өрсөлдөөнтэй, зах зээл нь том таван лигийг (Premier League, Serie A, La Liga, Bundesliga, Ligue 1) "Аваргуудын лиг", "Европа лиг", "Конференс лиг"-т үзүүлсэн амжилтаар нь дараах байдлаар жагсаалаа. Энэ жагсаалт нь дараагийн улиралд тухайн улсын лигээс хэчнээн баг Европын тэмцээнүүдэд оролцох эрх авахыг тодорхойлох гол үзүүлэлт болдог.


    Европын лигүүдийн чансаа (2024 оны байдлаар):


    Premier League (Англи) - 109 оноо

    Serie A (Итали) - 95 оноо

    La Liga (Испани) - 92 оноо

    Bundesliga (Герман) - 85 оноо

    Ligue 1 (Франц) - 71 оноо

    Аваргуудын лигийн түүх

    Энэхүү онооны жагсаалтаас харахад Английн Premier League нь бусад лигүүдээс илт давуу өрсөлдөөнтэй байгаа нь харагдаж байна. Энэ нь тус лигийн багууд дотооддоо өндөр түвшний өрсөлдөөнтэй тоглож, олон улсын тэмцээнд тогтмол амжилт гаргадагтай холбоотой.


    Харин Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт дараах улсуудын багууд хамгийн олон удаа түрүүлсэн байна:


    Испани - 20 удаа

    Англи - 15 удаа

    Итали - 12 удаа

    Герман - 8 удаа

    Нидерланд - 6 удаа

    Аваргуудын лигийн түүх

    Эндээс дүгнэхэд La Liga буюу Испанийн лигийн багууд чанарын хувьд илүү амжилт үзүүлж ирсэн нь тодорхой байна. Ялангуяа Real Madrid, Barcelona клубүүд Европын тавцанд олон түрүүлсэн нь үүнд томоохон нөлөө үзүүлжээ.


    Харин Premier League өрсөлдөөн хамгийн өндөр ч топ багуудын хувьд Испанийн клубүүдтэй харьцуулахад аваргын тоо бага байна.


    Үүнээс дүгнэхэд Английн Premier League нь хамгийн өндөр өрсөлдөөнтэй бөгөөд олон улсын тэмцээнд хамгийн тогтвортой амжилт үзүүлдэг.


    Испанийн La Liga-гийн топ багууд болох Real Madrid, Barcelona клубүүд Европын топ түвшиний тэмцээнд түүхэн амжилтаараа тэргүүлсээр байна.


    Италийн Serie A сүүлийн жилүүдэд амжилтаа ахиулж, Европын тэмцээнүүдэд хүчирхэг өрсөлдөгч болж байна.

     

    Германы Bundesliga болон Францын Ligue 1 лигүүд аваргуудын лигт тогтмол өрсөлдөж байгаа ч Англи, Испанийн лигүүдийн ноёрхлыг төдийлөн эвдэж чадахгүй байна. Цаашид Европын клубуудын өрсөлдөөн хэрхэн үргэлжлэх нь сонирхолтой байх болно.


    Таны бодлоор энэ улиралын Аваргуудын лигт ямар баг түрүүлэх боломжтой вэ?

    Аваргуудын лигийн түүх

    Спортыг дэмжигч - Heineken MN

    "Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"