"Аваргуудын лиг"-ийн шөвгийн 16 багийн учраанууд тун сонирхолтой болж өнгөрсөн. Эдгээр тоглолтуудаас та бүхэнд дөрвөн тоглолтыг онцлон хүргэж байна.
"Аваргуудын лиг"-ийн шөвгийн 16-д юу болов?
4 сарын 4

Real Madrid vs Atletico Madrid
Энэхүү тэмцээний хамгийн олон удаа түрүүлсэн Real Madrid болон бүх тэмцээний хүрээнд тэдэнтэй 200+ тоглолт хийсэн хоёрхон багийн нэг болох Atletico Madrid нар хоорондоо таарсан.
"Аваргуудын лиг"-ийн 2013/14 болон 2015/16 улирлуудад тэд шигшээ тоглолтод хоорондоо таарч тоглосон боловч харамсалтай нь Atlético Madrid цом өргөж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байсан түүхтэй.
Тэдний энэ удаагийн хоёр тоглолтын нийлбэр дүн 2:2 болон тэнцэж торгуулийн цохилтоор Real Madrid цааш шалгарах эрхээ авсан.

Bayern Munich vs Bayer 04 Leverkusen
Германы лигийн өнөө цагийн өнгийг тодорхойлох аваргууд бүх тэмцээний хүрээнд 103 удаа хоорондоо таарч тоглож байсан ба "Аваргуудын лиг"-ийн хувьд анх удаа таарч тоглосон. Bundesliga-н 2023/24 улиралд 11 дараалан түрүүлсэн Bayern Munich-ы амжилтыг Xabi Alonso-оор удирдуулсан Bayer 04 Leverkusen зогсоож чадсан.
Харин "Аваргуудын лиг"-т анх удаа таарахдаа хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Bayern Munich 5:0 Bayer 04 Leverkusen харьцаагаар илүүрхэж Германы дархан аваргууд дараагийн шатанд шалгарсан.

Paris Saint-Germain vs Liverpool
"Аваргуудын лиг"-ийн 2024/25 улирал эхлэхээс өмнө түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын 4 болон 5-р байранд эрэмбэлэгдэж байсан багууд шөвгийн 16-д таарч тоглохоор болсон.
Paris Saint-Germain сүүлийн хоёр улиралд Kylian Mbappé, Lionel Messi, Neymar гэх багийн довтолгооны гол цөм болсон тоглогчдоо алдсан бол Liverpool клуб сүүлийн 9 жилийн турш дасгалжуулсан Jürgen Klopp-г сольсон.
Тэд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Paris Saint-Germain 1:1 Liverpool харьцаатай тэнцэж, торгуулийн цохилтоор Paris Saint-Germain цааш шалгарах эрхээ авсан.

PSV vs Arsenal
2007/08 улиралд Arsenal 7:0 Slavia Prague харьцаатай өндөрлөж байсан ба энэхүү тоглолтоос хойш Arsenal клубийн хувьд "Аваргуудын лиг"-ийн хүрээнд хамгийн олон гоол оруулсан тоглолтын нэг болон бүртгэгдсэн.
Тэдний хоёр тоглолтын нийлбэр дүнгээр PSV 3:9 Arsenal харьцаатай Английн их буучид цааш шалгарах эрхээ авсан.

Бусад тоглолтуудын нийлбэр дүн
Barcelona 4:1 Benfica
Inter Milan 4:1 Feyenoord
LOSC Lille 2:3 Borussia Dortmund
Aston Villa 3:0 Club Brugge
Спортыг дэмжигч - Heineken MN
"Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"