Монголын Ширээний Теннисийн холбооноос зохион байгуулдаг Ширээний теннисийн Дээд лигийн 17 дахь улирлын хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлж байна.
Лигийн эхний тойргийн байдлаар УБ Синема клуб 5 хожилтой, нэг ч хожигдол амсалгүй хүснэгтийг тэргүүлж байгаа бол Төмөрт Өргөө клуб 3 хожил, 2 хожигдолтой, Итгэлт Санхүү клуб 3 хожил, 2 хожигдолтой хоёр гуравдугаар байранд бичигдэж байна. Мөн Цайрт Минерал 2 хожил, 3 хожигдолтой, Бласт 2 хожил 3 хожигдолтой тус тус яваа бол хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Хаан банк клуб одоогийн байдлаар нэг ч хожил авч амжилгүй нэгдүгээр тойргийг өндөрлүүллээ.