MSports logo
МЕКСИК УЛС 2036 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨРСӨЛДӨӨНД НЭГДЭХ ХҮСЭЛТЭЭ ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ
  • А
    Админ

    10 сарын 27

  • МЕКСИК УЛС 2036 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨРСӨЛДӨӨНД НЭГДЭХ ХҮСЭЛТЭЭ ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ

    Мексик улс 2036 оны Олимпыг зохион байгуулах эрх авах хүсэлтээ албан ёсоор эхлүүлсэн гэж тус улсын Гадаад хэргийн яам, Үндэсний олимпийн хороо хамтарсан мэдэгдэлд дурджээ. Мексик улсын гадаад хэргийн сайд Марсело Эбрард 11-р сарын 30-нд Үүсгэн байгуулах хороогоо зарлах нь үйл явцын эхний алхам болно гэлээ. Үүний дараа нь зохион байгуулагч хотуудыг тодорхойлох үнэлгээг хийнэ гэж Ройтерс агентлаг мэдээлж байна. Эбрард “Бид өөрсдийгөө амжилттай, амбицтай улс гэж харж байна. Бид гурван ДАШТ-ийг зохион байгуулах цорын ганц улс, бид дэлхийн шилдэг эдийн засагтай хүчирхэг орон юм." гэв. Мехико хот 1968 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулж, хоёр жилийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 1986 онд дахин хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан. Мөн түүнчлэн Мексик улс нь 2026 онд Канад, АНУ-тай хамтран хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болно.

    Mексикийн олимпын хорооны ерөнхийлөгч Мария Хосе Алкала хэлэхдээ, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахад боломжит тендерт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал илгээснээс хойш 7-р сараас хойш Мексикийг нэр дэвшигчээр хэлэлцэж байна гэлээ. 2003 оны хөнгөн атлетикийн 400 метрийн дэлхийн аварга, "Афин-2004" олимпийн мөнгөн медальт, өдгөө Мексикийн Үндэсний спортын хорооны даргын албыг хашиж буй Ана Гевара тус улсад Олимп зохион байгуулах нь эдийн засгийн хувьд боломжгүй гэж мэдэгджээ. Дашрамд сонирхуулахад, Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий Ассамблейг зохион байгуулах үеэрээ Өмнөд Солонгос 2036 оны Олимпийн наадмын тендерт оролцох хүсэлтэй байгаагаа олон нийтэд зарласан хамгийн сүүлийн улс болсон. 2036 оны олимпыг зохион байгуулах хүсэлтэй бусад орнуудад Их Британи, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Мексик, Катар зэрэг улсууд багтаж байна.  ОУОХ-ноос 2036 оны олимпийг хэзээ олгох талаар тодорхой хугацаа зарлаагүй байгаа юм.

     

    Н.Бэлгүүн