Рүүки залуу Тристан Да Силва өнөөдрийн тоглолтын эцсийн цэгийг нь хатгалаа гэж хэлэхэд болно.
Өнөөдрийн тоглолтод Межикчүүд талбай дээрээ эхний хагаст 15 онооны дутуу буюу 58-43 харьцаатай дуусгасан ч гурвав дугаар үед гайхалтай онцгой байж аваргуудыг 36-21 харьцаатай илт илүүрхэж 4-р үе луу оноо тэнцүү орсон билээ. Тус тоглолтод Жейсон Тейтум өвчиний улмаас оролцолгүй өнжсөн ба энэ тоглолтын өмнө Чикагогийн эсрэг 43 оноотой трипл-дабл хийж Бостон хотын франчайзд түүх бүтээсэн гэдгийг мэднэ. Харин түүнийг орлож Жейлен Браун өнөөдөр 35 оноо авч багаа тэргүүлсэн ч хожилд харамсалтай нь хангалттай байсангүй.
Орландо Межик дөрөв дүгээр үеийг тун сайн хийж бүр 10 оноо дээр гарсан ч Бостон 59.6 секунд дутуу байхад 105-104 харьцаатай болтол нь ойртуулсан. Ал Хорфорд оноог илүү гаргах боломжтой гурвын шидэлт гүйцэтгэсэн ч алдаж өрсөлдөгч багтаа боломж олгон рүүки залуу нийт авсан 18 онооныхоо 3-ыг нь хамгийн чухал мөчид авч тоглолтын харьцааг 108-104 болгон хаасан байна.