4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно. 1981 онд АНУ-д 1981 онд анх удаа зохион байгуулагдаж байсан тус наадам 12 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Олимпын бус төрлийн гэвч дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзнэ.