MSports logo
О.Есүгэн хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • О.Есүгэн хүрэл медаль хүртлээ

    Азийн 19 дэх удаагийн наадмын боксийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдсөн О.Есүгэн хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр 14:00 цагаас боксын төрлөөс анхны тоглолтоо хийсэн тэрээр БНХАУ-ын тамирчин Юу Вутай шигшээ тоглолтын төлөө тулалдаж 5:0 харьцаатай ялагдал хүлээж хүрэл медалийн тавцанд гарахаар боллоо. Тэрбээр эхний шатанд Филиппиний тамирчин Villegas Aira-г 3-1 харьцаагаар, 2-р шатанд Бангладешийн тамирчин Fredous Zinnat-г 5-0 харьцаагаар ялж шөвгийн наймд шалгарсан. Өчигдөр шөвгийн 8-ын тулаанд Казакстан улсын тамирчин Kyzaibay Nazym-тай тулалдаж 4-0 харьцаагаар ялалт байгуулаад байсан билээ. Мөн тэрээр ирэх зуны олимпод оролцох эрхээ авсан билээ.