Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж, 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.
Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав.
Гэрэл зургийг Э.Харцага