MSports logo
Аваргаа хамгаалагчид НБА-д данстай Жош Грэй-ээр хүчээ зузаатгалаа
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 30

  • Аваргаа хамгаалагчид НБА-д данстай Жош Грэй-ээр хүчээ зузаатгалаа

    Өнгөрсөн жилийн аварга Хасын Хүлэгүүд баг өнөөдөр шинэ импорт тоглогчоо албан ёсоор танилцууллаа. Өмнө нь энэ талаар мэдээлж байсан ч албан ёсоор гэрээ хийгээгүй байсан бол ийнхүү баталгаажжээ. Энэ удаа АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчин Жош Грэйг багтаа нэгтгэлээ.

    Грэй АНУ-ын Луиссана мужид төрж, Вашингтон-Марион Магнет ахлах сургуульд суралцахдаа 2010 оны Луизиана мужийн багаа 4А тэмцээний хагас шигшээд хүргэхэд том тус хүргэсэн байна. Бага байхдаа тэрээр Кристиан Лайф Центр Академид шилжсэн бөгөөд нэг тоглолтод дунджаар 20 оноо авч дээд амжилт үзүүлсэн ба Wheatley ахлах сургуульд шилжиж, 24 оноо, зургаан оновчтой дамжуулалт, гурван бөмбөг таслалт дунджилж, багааа 4А зэрэглэлийн тэмцээний плей-офф руу хөтөлсөн байна.

    Их сургуульдаа: Техасын Техникийн Их Сургуульд шинэ оюутан байхдаа 26.7 минут тоглож, 9.3 оноо, 3.2 дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дунджилсан. Одесса Коллежид шилжин 34.7 оноо, 5.9 дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт дунджилж, Бүх Америкийн нэгдүгээр багт багтаж, конференцийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан.

    Түүний дараа гуравдугаар курсдээ 7.1 оноо, 3.8 дамжуулалт, дөрөвдүгээр курсдээ 5.4 оноо, 1.8 дамжуулалт дунджилсан байна.

    Аваргаа хамгаалагчид НБА-д данстай Жош Грэй-ээр хүчээ зузаатгалаа

    Грэй 2016 онд NBA-ийн драфтад драфтаас хасагдсаныхаа дараа 2016 оны NBA-ийн зуны лигт Орландо Мэжик багт хүчин зүтгэсэн. Дараа нь Лос Анжелес Д-Фендерс болон Остин Спөрс багуудтай хийсэн олон удаагийн туршилтын дараа Грейг 2016 оны 10-р сарын 31-нд Хойд Аризона Санст нэгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 12-нд тэрээр мэргэжлийн анхны тоглолтоо Айова Энержи багтай тоглоход сэлгээнээс 18 минутад 13 оноо, гурван самбар, гурван оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Арваннэгдүгээр сарын 27-нд тэрээр Sioux Falls Skyforce-г 98-89-өөр хожсон тоглолтод 24 оноо, 13 самбар, 11 оновчтой дамжуулалт өгснөөр карьерийнхаа анхны трипл-дабл хийж байжээ. Улмаар Финикс Санс багтай 2018 оны 2-р сард 10 өдрийн гэрээгээр элсэж, 5 оглолтод оролцсон. Мөн Нью Орлеанс Пеликант 2019 онд хоёр талт гэрээгээр элсэж, 2 тоглолтод оролцсон. Түүний замналийн хамгийн өндөр амжилттай жилн нь 2020 онд болсон ба G Лигийн онооны лидер болж байжээ. Олон улсынз замналдаа Өмнөд Солонгосын Чанвон LG Сакерс, Оросын Локомотив Кубань, Испанийн Реал Бетис Германы Хайдалберг зэрэг багуудад тоглож байжээ.