NBA-н зүгээс Миннесота Тимбервулвс багийн лидер Энтони Эдвардсд улирлын ээлжит мөнгөн торгуулийг ноогдууллаа. Тэрээр Хьюстон Рокетстой хийсэн тоглолтын дараа телевизийн шууд ярилцлаган дээр “ёс бус үг хэллэг” ашигласан гэсэн шалтгаан дээрээс үндэслэн түүнийг 100,000$-оор торгож арга хэмжээг авсан байна.
Тус тоглолтод Тимбервулвс дөрөв дүгээр үед 106-90 харьцаатай 16 онооны дутуу байсан ч гайхалтай эргэн ирэлтийг хийж Никейл Александер Уалкерийн өгсөн дамжуулалтаар Антман хожлын гурван онооны шидэлтийг улмаар 113-112 харьцаатайгаар эцсийн мөчид ялалт байгуулсан билээ.
Тоглот дуусмагч талбай дээрх сурвалжлагч хожлын шидэлт хийсэн Эдвардсаас ярилцлага авах үед мань залуу харин бас л амаа цэгнэж чадалгүй сэтгэл хөөрлөөрөө яриа өгч ээ: