MSports logo
Сагсан бөмбөгийн дээд лигийг 2,3-р үед авч байгаа оноогоор Налайх Бизон баг тэргүүлж байна.
  • Э
    Энхмандах

    10 сарын 28

  • Сагсан бөмбөгийн дээд лигийг 2,3-р үед авч байгаа оноогоор Налайх Бизон баг тэргүүлж байна.

    Сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улиралд лигийн дүрмэнд гарсан томоохон өөрчлөлт бол 2,3-р үед талбайд 2 импорт тоглогч зэрэг гарахыг зөвшөөрсөн.

    Шинэ улирал эхлээд багууд дээд тал нь 6 тоглолтыг хийгээд байна. Тэгвэл 2 болон 3-р үед авсан, алдсан онооны зөрүүгээр Darkhan United баг +34 тэргүүлж байгаа бол нийт авсан оноогоор Налайх Бизон баг 227 оноо авсанаар тэргүүлж байна.

    Харин 2,3-р үед хамгийн олон оноо алдсан баг мөн Налайх Бизон баг 232 оноо алдсан байна.

    Одоогоор багтаа импорт тоглогч нэгтгээгүй байгаа Эрдэнэт Майнерс баг 2 болон 3-р үед авсан, алдсан онооны зөрүү -59 оноотой хамгийн сүүлд бичигдэж байна.

    Сонирхуулахад лигт багууд нийт 22 тоглолт хийсэн бөгөөд 2,3-р үед 1699 оноо авч 1699 алдсан байна.

    Сагсан бөмбөгийн дээд лигийг 2,3-р үед авч байгаа оноогоор Налайх Бизон баг тэргүүлж байна.