11 настай Э.Аялгуу ширээний теннисийн Дэлхийн цомын аварга болсон байна. БАЯР ХҮРГЭЕ
"WTT" буюу Дэлхийн ширээний теннисний холбооны оноо цуглуулах цомын тэмцээн Косово Улсын Пириштина хотод зохион байгуулагдсан.
Тэрээр "U13" насны ангилалд 3-р байр эзэлж, "U11" ангилалд түрүүлэн Дэлхийн аваргын цомын эзэн болжээ. Ийнхүү Монгол Улсад ширээний теннисний ганцаарчилсан төрлийн аваргатай боллоо.