MSports logo
Бокс: Х.ЭНХ-АМАР олимпын эрхийн тэмцээнээ өндөрлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 30

  • Бокс: Х.ЭНХ-АМАР олимпын эрхийн тэмцээнээ өндөрлүүллээ

    "Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын олимпын эрхийн төлөө хүч үзэж байгаа юм.

    Манай тамирчдаас олимпын наадамд оролцох магадлалтай гэгдэж байсан ОУХМ Х.Энх-Амар 57 кг-ын жинд өрсөлдсөн. Тэрбээр эхний шатанд Боливийн тамирчинг 5-0 харьцаатай ялж, хоёрдугаар шатанд Ираны тамирчин Д.Адрияныг мөн 5-0 харьцаатай ялаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө Германы тамирчин Денис Брилтэй өрсөлдөж, шүүгчдийн шийдвэрээр 4-0 харьцаатай ялагдал хүлээлээ.  Ингэснээр Х.Энх-Амар Парисын олимпыг зорих боломжгүй боллоо.

    Одоо манай тамирчдаас тэмцээнээ үргэлжлүүлэх 5 тамирчин үлдээд байна.