MSports logo
Олимпын эрхээ авсан дугуйчид Узбекистаны тур тэмцээнд аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 30

  • Олимпын эрхээ авсан дугуйчид Узбекистаны тур тэмцээнд аварга боллоо

    Узбекистан улсад зохиогдсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний нийлбэр дүнгээр ОУХМ Б.Тэгшбаяр аваргын шар цамцаа хадгалж түрүүлэн, 3-р байрт ОУХМ С.Жамбалжамц орж Аваргаа батлан ҮШБ-ийн тамирчид нийт UCI-ийн 83 оноо Холбоондоо авчиржээ.

     

    Дугуй бол Багийн спорт гэдгийг багийн бусад 4 тамирчин батлан харуулж түүчээ тамирчдынхаа төлөө хамаг бүхнээ зориулан ажилласан байна.

    Олимпын эрхээ авсан дугуйчид Узбекистаны тур тэмцээнд аварга боллоо

    Манай дугуйчид ирэх 6-р сарын 5-12-нд Алматы хотод дугуйн 2024 оны Ази тивийн аваргад өрсөлдөнө.

    Олимпын эрхээ авсан дугуйчид Узбекистаны тур тэмцээнд аварга боллоо

    Манай улсаас ПАРИС олимпын наадмын эрхийг дугуйн төрөлд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар аваад байгаа билээ.