MSports logo
ӨНӨӨДРИЙН ЭХНИЙ ТОГЛОЛТ АРГЕНТИН, САУДЫН АРАБЫН ШИГШЭЭ БАГИЙН ХООРОНД БОЛНО
  • А
    Админ

    11 сарын 21

  • ӨНӨӨДРИЙН ЭХНИЙ ТОГЛОЛТ АРГЕНТИН, САУДЫН АРАБЫН ШИГШЭЭ БАГИЙН ХООРОНД БОЛНО

    Өнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талбайд С хэсгийн эхний хоёр, D хэсгийн хоёр тоглолт явагдана. Хамгийн эхний тоглолт С хэсгийн хүрээнд Аргентин, Саудын Арабын шигшээ багаас тоглоно. Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд маш олон чанартай тоглогчид бий, гэсэн хэдий ч тэд түүхэндээ хоёрхон дэлхийн аварга болсон нь гайхшрал төрүүлдэг. Аргентинчууд хэсгийн эхний тоглолтоо Саудын Арабын эсрэг хийж байгаа тул ялах давуу талтай. Тус хоёр улсын шигшээ түүхэндээ хоёр удаа хоорондоо тоглож байсан. Аргентин 1992 онд анхны тулаандаа хожиж, 2012 онд гоолгүй тэнцэж байжээ. 35 настай Лионель Месси Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо тэргүүлэн эцсийн удаа оролцохоор төлөвлөж байгаа учраас түүний нутаг нэгтнүүдэд ихээхэн хүлээлт бий. Месси шигшээгийнхээ нэрийн өмнөөс тоглосон сүүлийн 10 тоглолтдоо 11 гоол оруулаад байна. 

     
    Саудын Арабын багийн хувьд хэсгийн шатанд Аргентин, Польш, Мексиктэй тоглохоор сугалаа татсан. Тэдний багт олон алдартай хөлбөмбөгчид байдаггүй, гэхдээ тэмцээн эхлэхэд Фирас Аль-Бурайканыг анхаарч үзэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Саудын Араб 1994 онд хэсгээсээ арайхийн гарч, шөвгийн 16-д хожигдож байсан. Саудын Араб олон улсын тавцанд сүүлийн тоглолтоо Хорватын багт 1:0-ээр хожигдсон бөгөөд сүүлийн дөрвөн тоглолтынхоо хоёрт нь гоол оруулж чадаагүй.

    1978, 1986 онд Латин Америкийн ард түмэн дэлхийн аваргын хүсэн хүлээсэн цомыг эх орондоо авч байсан билээ. Аргентин 2021 онд Копа Америкад түрүүлсэн бөгөөд түүнээс хойш 36 тоглолтонд хожигдоогүй байна. Тэд сүүлийн таван тоглолтдоо хожиж, 16 гоол оруулж, таван гоол оруулаад байна. Тоглолтын өмнө Мессиг шагайндаа бэртэл авсан гэх мэдээллийг үгүйсгэж, Саудын Арабын эсрэг Лионел Скалони багийг удирдахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна.  Аргентиний хувьд Лионель Месси довтолгоонд эсрэг талд нь Ангел Ди Мария байх нь дамжиггүй. Мөн Леандро Паредес, Николас Отаменди нар ихээхэн нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна. Саудын Араб Аргентины довтолгоог дарахын тулд төвийн хамгаалагч Абдулелах Аль-Амри, зүүн жигүүрийн хамгаалагч Ясер Аль-Шахрани нараас ихээхэн хүчин чармайлт шаардагдана. Тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Лусаил Иконик цэнгэлдэх хүрээлэнд болно.

    Н.Бэлгүүн