MSports logo
ИРАНЫ ТОГЛОГЧИД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ, СҮЛД ДУУЛЛАА ДУУЛСАНГҮЙ
  • А
    Админ

    11 сарын 21

  • ИРАНЫ ТОГЛОГЧИД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ, СҮЛД ДУУЛЛАА ДУУЛСАНГҮЙ

    Исламын шашны хувцаслалтын дүрмийг зөрчсөн хэргээр 9-р сард баривчлагдсан залуу бүсгүй Махса Амини баривчлагдаж, улмаар гурав хоногийн дараа амиа алдсан. Энэ хэргээс хойш Иранд шашны үзэл баримтлалын эсрэг Ираны иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Даваа гарагт Иран, Английн шигшээ баг B хэсгийн тоглолтыг хийсэн. Ираны багийн нэг ч гишүүн Английн шигшээ багтай хийх тоглолтынхоо эхэнд эх орныхоо төрийн дууллыг дуулсангүй. Цэнгэлдэхэд Иран сүлд дуу эгшиглэсэн ч тамирчид дуугүй, чимээгүй зогссон юм. Мөн түүнчлэн, үзэгчдийн зарим нь “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” гэсэн лоозон барьсан байв. 

     
    Сүлд дуулал эгшиглэх үеэр баг дуугүй байсан тухай Ираны хэвлэлүүд ил тод мэдээлж, багийн эхний хагасын тоглолтыг доромжлол гэж тодорхойлсон байна. Засгийн газрыг дэмжигч “Фарс” агентлаг Ираны шигшээ баг 6:2-оор хожигдсон тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө эсэргүүцлийн талаар дурдаагүй байна. Иранчуудад тоглолтыг зурагтаар үзэх боломжийг олгох үүднээс сургуулиудыг түр завсарлуулжээ.

    Баруун Азербайжаны голдуу курдууд оршин суудаг Пираншахр, Керманшахын Жаванруд хотуудад аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчид руу гал нээсэн үед тоглолт болсон юм. Ираны Курдистаны хотууд даяар гал асааж, эсэргүүцэл өрнөсөөр байх үед Ираны хөлбөмбөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талбайд өрсөлдсөн юм. Бямба, ням гаригт ойролцоох Махабад хотод 11 хүн амь үрэгдсэн тухай мэдээлэл ирсэн бөгөөд хуягт машинууд гудамжинд эргүүл хийж, дайны үеийн байдал гэж тодорхойлсон барилга руу буудсан зэрэг цэргийн хүнд техник хэрэгсэлтэй байжээ. Ираны хууль тогтоомжийн дагуу хижаб өмсөөгүй хэргээр баривчлагдан цагдаад саатуулагдсан Курд 22 настай Махса Амини нас барсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 450 гаруй хүн амиа алдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж байгаа юм. Аюулгүй байдлын хүчний 55 ажилтан амь үрэгджээ. Тэдний Португалийн менежер Карлуш Кейруш тоглогчид эсэргүүцлээ илэрхийлэх эрх чөлөөтэй гэж мэдэгджээ. 

    Н.Бэлгүүн