MSports logo
АНГЛИЙН ШИГШЭЭ БАГ ДАШТ-ИЙ НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ИРАНЫ ЭСРЭГ ХИЙНЭ
  • А
    Админ

    11 сарын 21

  • АНГЛИЙН ШИГШЭЭ БАГ ДАШТ-ИЙ НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ИРАНЫ ЭСРЭГ ХИЙНЭ

    Даваа гарагт Гарет Саутгейтийн баг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод Карлос Кейрушийн Ираны багтай тоглох юм. Англи, Ираны багууд өмнө нь хоорондоо учраа таарч байгаагүй, хамгийн том тэмцээн дээр анх удаа таарч байгаа нь энэ юм. Сүүлийн таван тоглолтынхоо хоёрт нь хожсон, тэр дундаа Уругвай, Никарагуатай нөхөрсөг ялалт байгуулсан Иран сүүлийн үед илүү амжилттай яваа бол Английн шигшээ баг сүүлийн зургаан тоглолтод ялалт байгуулаагүй байна.

    Сүүлийн тоглолтуудад Итали, Унгарын багуудад ялагдсаныхаа дараа эерэг үр дүнд хүрэхийг хүсвэл гурван арслан сүүлийн үеийн тааруу формоо ардаа орхих ёстой. Халифа олон улсын цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Англи, Ираны шигшээ багуудын тоглолт болох бөгөөд шөрмөсний гэмтлийн улмаас 10-р сараас хойш талбайд гараагүй Байер Леверкузен багийн од тоглогч Сардар Азмуны эсрэг Английн өрсөлдөгчид ур чадвараа гаргах болно. Английн шигшээ бэртлийн асуудалтай тулгараад байгаа бөгөөд өнөө орой Кайл Уолкер, Жеймс Мэддисон нар бэртлийн улмаас тоглох боломжгүй юм. Мэргэжилтнүүд Английн шигшээг 3-4-3 гэсэн хувилбараар тоглоно гэж таамаглаж байгаа бөгөөд тэдний бүрэлдэхүүнд Пикфорд, Стоунз, Дайер, Магуайр, Триппьер, Беллингхэм, Райс, Шоу, Сака, Кейн, Фоден нар багтана гэж таамаглаж байна. 

     
    Харин  Ираныг 4-5-1 гэсэн хувилбараар тоглох боломжтой гэж таамаглаж байгаа бөгөөд тэдний бүрэлдэхүүнд Бейранванд, Мохаррами, Канаани, Халилзаде, Хажисафи, Жаханбахш, Нуроллахи, Эзатолахи, Амири, Тареми, Азмун нарыг нэрлэж байна  Иран гурав дахь удаагаа дэлхийн хамгийн том тэмцээний талбайд тоглож байгаа ч тус багийн хувьд хэсгийн шатыг давах нь хэцүү байх болно. Ираны багаас Карлос Кейрушийн баг цавьны бэртлийн улмаас туршлагатай хагас хамгаалагч Омид Эбрахимиг өнжихөөр болжээ. Ираны ахлагчийн туузыг Эхсан Хажсафи зүүх бөгөөд тэрбээр олон улсын 122 дахь тоглолтондоо оролцох юм. 21-р байрт бичигдэж буй Ираны багийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1998, 2006, 2018 онд нээлтийн тоглолтод ялалт байгуулсан ч 2002, 2010, 2014 онд хожигдсон байдаг.

    Английн шигшээ багийн тоглогчид даваа гарагт Ираны эсрэг хийх тоглолтоо эхлэхийн өмнө хүний эрхийн асуудлын төлөө багаараа өвдөг сөхөрч, өөрсдийн үзлээ бодлоо илэрхийлнэ гэдгийг багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгейт мэдэгдсэн юм. Мөн багийн гол тоглогч Харрин Кейн  ЛГБТQ+ эрхийг дэмжих зорилготойгоор "OneLove" бичигтэй тууз зүүнэ гэж яригдаж байна. 

    Н.Бэлгүүн