Азийн наадмын чөлөөт бөхийн өрсөлдөөн эхэллээ. Өнөөдөр Эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд “Нурсултан-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт МУГТ Бат-Очирын Болортуяа өрсөлдөж байна. Б.Болортуяа эхний барилдаанаа өнөөдөр 10:00 цагаас Индонезийн Сандра Маримартай хийж 14:1-ийн харьцаагаар илт давуу ялалт байгууллаа. Дараагийн барилдаанаа Б.Болортуяа Тайванийн бөхтэй хийнэ.
Гэрэл зургийг Ч.Ганбат