MSports logo
Азийн наадамд Жюү Жицүгийн барилдаанууд эхэлж Т.Түвдэнтарваа, Э.Чинзориг нар эхний ялалтаа авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • Азийн наадамд Жюү Жицүгийн барилдаанууд эхэлж Т.Түвдэнтарваа, Э.Чинзориг нар эхний ялалтаа авлаа

    19 дэх удаагаа зохиогдож буй Азийн наадмын Жюү Жицү төрлийн спорт өнөөдөр эхэллээ. Манай улсаас тус тэмцээний салхийг хагалж 69кг-ын жинд Т.Түвдэнтарваа Саудын Арабын тамирчинтай учраа тааран ялалт байгууллаа. Түүний араас мөн тус жинд хүч үзсэн Э.Чинзориг Лаосын тамирчинтай барилдан эхний ялалтаа байгууллаа. Өнөөдөр Жюү Жицүгийн дэвжээн дээр манай улсаас 62 кг-ын жинд Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга нар барилдана. Шигшээ тоглолтууд 15:00 цагаас эхлэх хуваарьтай байна.