MSports logo
Жюү Жицүгийн өрсөлдөөн үргэлжилж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • Жюү Жицүгийн өрсөлдөөн үргэлжилж байна

    19 дэх удаагаа зохиогдож буй Азийн наадмын Жюү Жицү төрлийн спорт өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 69кг-ын жинд Т.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62 кг-ын жинд Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Т.Уянга нар өрсөлдөж байна. Жамп хөтөлбөрийн тамирчин Т.Түвдэнтарваа эхний барилдаанаа Саудын Арабын тамирчин Мухаммед Ибрахимийг идэвхийн оноогоор ялж, хасагдах шатанд Тайландын Хасде Куннапонгийн эсрэг хийн 3:0-ээр ялж, улмаар шөвгийн наймд АНЭУ-ын тамирчин Алсувайди Мухаммедед ялагдлаа. Тэрбээр дагах барилдаанаа АНЭУ-ын бөх Яабрын эсрэг хийнэ Мөн энэ жинд өрсөлдсөн Э.Чинзориг эхний барилдаанаа Лаосын тамирчинтай хийж 5:0-ээр илт давуу ялж, хасагдах шатанд Сингапурын тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд Ө.Эрдэнэбаяр Филиппиний тамирчин Мангубатыг буулган авч, улмаар хасагдах шатны өрсөлдөөнийг АНЭУ-ын тамирчны эсрэг хийх хуваарьтай байна. 69 кг-д хүч үзэж буй манай улсын Б.Баяртулгийн хувьд эхний барилдаанаа Саудын Арабын Алмурдхигийн эсрэг хийнэ. Шигшээ тоглолтууд 15:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

    Жюү Жицүгийн өрсөлдөөн үргэлжилж байна