MSports logo
Нэрт теннисчин Серена Уильямс хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэдгээ зарлалаа
  • А
    Админ

    5 сарын 2

  • Нэрт теннисчин Серена Уильямс хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэдгээ зарлалаа

    Домогт теннисчин Серена Уильямс хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа даваа гарагт “Met Gala”-д оролцох үеэрээ баталжээ. Талбайн теннисний "Их дуулга"-ын ганцаарчилсан төрөлд 23 удаагийн аварга Нью-Йоркийн загварын шоуны үеэр нөхөр Алексис Оханянтайгаа ирэхдээ улаан хивсний ёслол дээр "бид гурав" байсан гэж сэтгүүлчдэд ярьжээ. Хосууд 2017 оны аравдугаар сард анхны охин Олимпиагаа өлгийдөн авсан. Серена Уильямс өнгөрсөн жил “Vogue” сэтгүүлд тенниснээс татгалзаж, гэр бүл болон хүүхдээ өсгөхөд анхаарлаа хандуулахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан.

    Met Gala нь Метрополитен урлагийн музейд жил бүр зохион байгуулдаг Хувцасны институтэд зориулсан хандивын арга хэмжээ юм. Даваа гарагт ТикТок хуудсандаа Уильямс "Анна Винтур бид гурвыг “Met Gala”-д урьсанд маш их баяртай байсан" гэж хэлсэн байна. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур жил бүр болдог арга хэмжээнд байнга оролцдог Уильямсын дотны найз юм. Рожер Федерер мөн энэ арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Швейцарь уг үдшийг Винтур, Грэммигийн шагналт дуучин Дуа Липа, жүжигчин Пенелопа Круз, зохиолч, жүжигчин, продюсер Михаэла Коэл нартай хамтран даргалсан байна. Загвар өмсөгч Карли Клосс мөн энэ арга хэмжээний үеэр хоёр дахь жирэмслэлтээ батлав.