Өчигдөр болсон Лос Анжелес Лэйкерс, Денвер Наггетс багуудын тоглолтын үеэр Никола Йокичийн ах Страхиняа Йокич үзэгчдийн суудалд байсан нэгэн эрэгтэй хөгжөөн дэмжигчийг цохисон бичлэг цахим орчинд тархсан. Тус бичлэгийн мөрөөр NBA болон Денвер хотын цагдаагийн алба түүнийг шалгаж байна.
Тус бичлэг дээр Йокичийн ах Ball Arena-д нэгэн эртэй муудалцаж, түүн дээр суудал дээгүүр авирч очин нүүр рүү нь цохиж буй нь бичигджээ. Энэхүү үйл явдал Наггетс 20 онооны зөрүүтэй тоглолтоос эргэн ирж, 101-99 харьцаатай хожил байгуулсны дараа болсон гэж үзэж байна.