Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Азийн аваргын хос медальт Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээд шалгарлаа. Эхний тойрогт Вьетнамын тамирчинтай барилдаж 9-0 оноотойгоор ялсан. Дараагийн шатанд 2022 оны манай улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кгд хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхикатай хагас шигшээд шалгарахын өрсөлдөж 10-5 оноотойгоор ялалт байгууллаа.