Чилийн Сантьяго хотноо 19 дэх удаагийн Пан Америкийн наадам 10-р сарын 20-ны өдөр нээлтээ хийж 4 дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг одоогийн байдлаар АНУ 40 алт, 18 мөнгө, 23 хүрэл нийт 81 медальтай хошуучилж байгаа бол Мексик улс 15 алт, 9 мөнгө, 7 хүрэлтэйгээр хоёрдугаар байрт, Канад улс 12 алт, 15 мөнгө, 13 хүрэлтэйгээр гуравдугаар байрт тус тус жагсаж байна.
Тус наадамд Панамын спортын байгууллагын 41 гишүүн орны 6500 гаруй тамирчин өрсөлдөж байна. Хойд, Төв, Өмнөд Америк ба Карибын тэнгисийн орнуудын тамирчид нийт 425 төрлийн тэмцээнд өрсөлдөж буйгаас спортын 25 төрөлд олимпын эрх олгох аж. Тодруулбал Парисын 2024 оны олимпын эрх олгох 100 гаруй орон тоо байгаа ба байт харваа, уран сайхны гимнастик, уран сайхны сэлэлт, бокс, сэлэлт, усанд шумбах, морин спорт, хоккей, гандбол, орчин үеийн таван төрөлт, дарвуулт завь, буудлага, спорт авиралт, серфинг, усанд сэлэлт, ширээний теннис, теннис, усан поло зэрэг спортууд багтах юм байна.
19 дэх удаагийн Пан Америкийн наадам 11-р сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.