MSports logo
Азийн 4 дэх удаагийн Паралимп Ханжоу хотноо нээлтээ хийж манай тамирчид оролцоход бэлэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 23

  • Азийн 4 дэх удаагийн Паралимп Ханжоу хотноо нээлтээ хийж манай тамирчид оролцоход бэлэн боллоо

    “Ханжоу-2022” Азийн паралимп энэ сарын 22-ноос 28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо үргэлжилнэ. Азийн паралимп 4 дэх удаагаа зохиогдож байгаа тус наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байна. Манай улсаас спортын 14 төрөл буюу жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтоны төрлүүдэд нийт 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн Азийн зуны спортын пара наадамд манай улсаас хамгийн олон тамирчин оролцож байгаа түүхэн явдал болж байна. 

     

    Азийн 4 дэх удаагийн Паралимп Ханжоу хотноо нээлтээ хийж манай тамирчид оролцоход бэлэн боллоо

    Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол болж, Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гран пригийн алт, “Софи-2022” гран пригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар олон улсын тамирчдын дунд ёслол төгөлдөр заллаа. 

    Азийн 4 дэх удаагийн Паралимп Ханжоу хотноо нээлтээ хийж манай тамирчид оролцоход бэлэн боллоо

    Манай улсын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж байсан байна.  Өнөөдөр таеквондо, жүдо бөхийн төрлүүдээр тус наадмын тоглолтууд эхэлж байна.  

    Азийн 4 дэх удаагийн Паралимп Ханжоу хотноо нээлтээ хийж манай тамирчид оролцоход бэлэн боллоо