MSports logo
Азийн пара наадамд У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж тус наадмын анхны медалийг эх орондоо авчирлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 23

  • Азийн пара наадамд У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэж тус наадмын анхны медалийг эх орондоо авчирлаа

    “Ханжоу-2022” Азийн паралимпын хоёр дахь өдөр манай Таеквондочин Уламбаярын Сүрэнжав мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал таеквондогын эмэгтэйчүүдийн к44 ангиллын 52 кг-ын жинд өрсөлдсөн Уламбаярын Сүрэнжав хагас шигшээд Ираны тамирчинг 20:12 харьцаатайгаар буулган авж финалд шалгарсан ба Алтан медалийн төлөө зохион байгуулагч БНХАУ-ын тамирчин Шао Шиантай тулалдаж эцсийн мөчид 9:10 харьцаатай ялагдал хүлээж мөнгөн медалийн эзэн боллоо. У.Сүрэнжав ийнхүү дөрөв дэх удаагийн Азийн пара наадмын Монгол улсын медалийн салхийг хагаллаа. Дашрамд дурдахад тэрбээр энэ сарын 10-нд БНХАУ-ын Тайюун хотод зохиогдсон пара таеквондогийн дэлхийн гран при тэмцээнд Алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг өндөрт өргөөд байсан билээ.