MSports logo
БОСТОН СЕЛТИКС, ГОЛДЕН СТЭЙТ УОРРИОРС БАГУУД УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛАВ
  • А
    Админ

    10 сарын 18

  • БОСТОН СЕЛТИКС, ГОЛДЕН СТЭЙТ УОРРИОРС БАГУУД УЛИРЛЫН ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛАВ

    Аваргын бөгж гардуулах үйл ажиллагааны дараа NBA-ийн шинэ улирлын албан ёсны нээлтийн хоёр тоглолт явагдсан. Эхний тоглолт Филадельфи 76, Бостон Селтикс багуудын дунд болж Бостон 126-117-ийн харьцаатайгаар улирлын эхний хожлоо байгуулсан юм. Өвдөгний үений хагалгаанд орсон Роберт Уильямс талбайг орхисон учраас Селтикс улирлын өмнөх бэлтгэлээ базааж байсан гарааны бүрэлдэхүүнээрээ үлдэж, Маркус Смарт, Тэйтум, Браун, Аль Хорфорд нартай хамт хамгаалалт, довтолгоонд тууштай тоглолоо. Тэд тоглолтын эхнээс урам зоригтой тоглож, тоглолт дуусахад 8 минут дутуу байхад Бостон 110-97 харьцаатай тэргүүлж эхэлж, үүнээс хойш давамгайллаа хадгалсаар тоглолтыг өндөрүүлсэн. Энэхүү тоглолтонд хожил байгуулсан Бостон Селтиксээс Жэйсон Тэйтум 35 оноо 12 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол түүнтэй мөн адил голлох амжилтыг Жэйлэн Браун 35 оноо, 2 оновчтой дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалтын үзүүлэлтийг толилуулж байгаа тэргүүлсэн. Мөн Малколм Брогдон 16 оноо, Грант Уильямс 15 оноо авлаа.

    Харин Филадельфи багаас Жеймс Харден 35 оноо авсан нь өнгөрсөн улиралд 76-д элссэнээс хойшхи хамгийн өндөр оноо байсан бөгөөд 12 онооны 12-ыг чөлөөт шидэлтээс авлаа. Тэрбээр мөн таван удаа гурван онооны шидэлт хийсэн юм. Жоэл Эмбийд 26 оноо, 15 самбар авчээ. Тайрез Макси 21 оноо авч энэ тоглолтыг дуусгалаа.Бостоны дасгалжуулагч Маззулла талбай дээр тогтсон соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллахаа амласан. Име Удока багийн бодлогыг олон удаа зөрчсөн гэж хуулийн фирмээс мөрдөн байцаалт явуулсны дараа Маззулла багийг удирдах үүрэг хүлээсэн билээ. Маззулла улирлын өмнө NBA-гийн финалд гэнэтийн амжилт гаргасан Бостоныг амжилттай удирдах болсон. Тэрбээр эхний хожлоо авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр багийнхнаа голчлон хамгаалалтанд анхаарна гэж хэлж байсан ч энэ өдөр Селтиксийн довтолгоо нь талбайгаас 56%-тай байсан нь өндөр үзүүлэлт байлаа.

    Энэ өдрийн хоёр дахь тоглолт Лос Анжелес Лэйкерс болон Голден Стэйт Уорриорс багуудын хооронд болж, аваргаа хамгаалагчид 123-109-ийн харьцаагаар эхний хожлоо авлаа. Леброн Жеймс, Стивен Көрри гэсэн 30-аас дээш настай лигийн бэлэг тэмдэг болсон од тоглогчид улирлын эхэнд нүүр тулсан. Дөнгөж тоглолтын өмнөхөн аваргын бөгжөө гардаж авсан Уорриорсчууд энэ үдэш хүчтэй өрсөлдөгчээ буулгаж авсан.  Дасгалжуулагч Стив Керр “Би ялалт байгуулсандаа баяртай байна. Амар тоглолт биш байсан ч аваргын бөгжөө авсан үдэш ялалт байгуулсан нь сайхан байна” гэв.  Дрэймонл Грин 10-р сарын 5-ны бэлтгэл дээр Жордан Пүүлийг цохисоноос хойш бараг хоёр долоо хоногийн дараа буюу энэ үдэш тэдний харилцаа хэвийн харагдаж байлаа. Энэ тоглолтонд Леброн Жэймс 31 оноо, 14 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн бол Рассел Уэстбрүүк 19 оноо авч, зүүн шөрмөсөө гэмтээснээс хойш 11 самбар авчээ. Энтони Дэвис 27 оноог багтаа нэмэрлэсэн ч Лэйкерс хожил байгуулахад хангалтгүй байлаа. Ялангуяа 3-р үед Уорриорсчууд шилдэг байсан. "Багууд 3-р үед хүчээ илүү авч, тоглолтын хувь заяанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг хийдэг. Тийм ч учраас үргэлж 3-р үед бэлэн байх ёстой, гэхдээ бид өнөө орой тийм биш байсан.'' гэж Леброн хэлжээ.

    Голден Стэйт Уорриорсоос Стивен Көрри 33 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалтаар багаа оноо авалтаар тэргүүлсэн бол түүнд Эндрю Уиггинс 20 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалтаар, Клэй Томпсон, Жордан Пүүл нар мөн  10-аас дээш оноогоор тус хүргэж, Уорриорс улирлын эхний хожлоо авлаа. Маргааш NBA-ийн талбайд нийт 12 тоглолт явагдах болно.

     

    Н.Бэлгүүн