MSports logo
Францад Олимпын өмнө Денге өвчний тохиолдол өндөр байна
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 29

  • Францад Олимпын өмнө Денге өвчний тохиолдол өндөр байна

    Франц улсад энэ зун болох олимпын наадам эхлэхээс гуравхан сарын өмнө Денге өвчний тохиолдлын дээд амжилтыг бүртгэсэн гэж Францын эрүүл мэндийн албаныхан мэдэгдэж байна. Он гарснаас хойш улс даяар 1,700 тохиолдол бүртгэгдсэн байгаа нь түгшүүр төрүүлж байна. Энэ тухай "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Францын нийслэлд 1679 денге өвчний тохиолдол бүртгэгдсэн бол 2023 оны мөн үед 131 тохиолдол бүртгэгдсэн байна." гэжээ. Эдгээр тохиолдлууд "Aedes albopictus" төрлийн шумуулаар дамждаг Францын Антилийн арлууд зэрэг дэлхийн бүс нутгуудаар аялсан хүмүүстэй таарч байна. 

    Францад Олимпын өмнө Денге өвчний тохиолдол өндөр байна

    Денге буюу халуурах шинж тэмдэгээр эхэлдэг энэ өвчлөл шумуулнаас хүнд халдварладаг вируст халдвар юм. Энэ нь халуун орны болон субтропикийн уур амьсгалд илүү түгээмэл байдаг. Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь өндөр халуурах, толгой өвдөх, бие өвдөх, дотор муухайрах, тууралт юм.

     

    Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр эдгээр тохиолдлын дийлэнх нь Гваделупа, Мартиникээс гаралтай гэнэ. Нэмж дурдахад Францын Гвианад 2024 он гарснаас хойш 7,000 батлагдсан Денге өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн удирдлагууд ард иргэдийг "сонор сэрэмжтэй байж, шумуулын тархалтыг хязгаарлахын тулд хувь, хувьдаа анхаарахыг" уриалав. Тухайлбал, тогтсон усыг арилгах, шумууланд хазуулахаас зайлсхийхийг уриалав. Мэргэжилтнүүд шумуулууд хүйтэн цаг агаарт амархан дасан зохицож чаддагтай холбоотой гэсэн ба эрх баригчид саяхан баруун хойд хэсэгт орших Нормандыг Францын шумуулны өвчлөл тараагүй сүүлчийн бүс нутаг гэж зарлажээ.