Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн Жанжякоу хот 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд зориулж устөрөгчөөр ажилладаг 655 автомашиныг тус хотод байрлуулна гэж хотын захиргаа мэдэгдэж байна. Эдгээр машинуудыг олимпийн үеэр тээвэр, ложистикт ашиглах юм.
Устөрөгчөөр ажилладаг автобус нь 10,000 км-ийн зайд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 11.8 тонноор бууруулах боломжтой. Ийм автобусууд цельсийн 20 хэмийн хүйтэнд саадгүй явдаг бөгөөд аюулгүй, найдвартай байдлыг нь баталгаажуулсан гэж тус хотын устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгээс мэдээллээ.
Одоогоор Жанжякоу хотод устөрөгчийн түлшээр ажилладаг 444 автобус ажиллаж байгаа бөгөөд энэ нь хотын есөн автобусны чиглэлийг хамарч байна. Тэд 21 сая гаруй км явж, 62 сая гаруй зорчигч тээвэрлэжээ.
Олимпийг хамтран зохион байгуулах хотын хувьд Жанжякоү хотод устөрөгчийн хоёр үйлдвэр, устөрөгч цэнэглэх найман станц байдаг нь устөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгслийн ажиллагааг баталгаажуулж чадна.
БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМПОД УСТӨРӨГЧӨӨР /HYDROGEN-POWERED VEHICLES/ АЖИЛЛАДАГ 600 ГАРУЙ МАШИН АЖИЛЛУУЛНА
А
Админ
12 сарын 19