Насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Хорват улсын Загреб хотод болно. Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо олгох чухал тэмцээнүүдийн нэг бөгөөд өөрсдийн жингийн ангилалд дэлхийн аваргын төлөө өрсөлдөх юм.
Монголын шигшээ багийн хувьд ч өндөр хүлээлттэй, чухал тэмцээн болдог. Тус тэмцээнд өрсөлдөх шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах сорилго барилдаан спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Эрэгтэй оролцох тамирчид:
Н.Батбилгүүн, Т.Дэмчигдорж, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл, Б.Мөнх-эрдэнэ, Т.Түвшинтулга, Б.Гантулга, Т.Тулга, Э.Төгсжаргал, О.Сүлдхүү гэсэн өсвөрийн 10 тамирчин.
Эмэгтэй оролцох тамирчид:
Т.Алтжин, П.Орхон, Т.Энхжин, Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг, Э.Даваанасан, Б.Мөнхнар, Ц.Намуунцэцэг, Б.Хулан, Х.Болортуяа гэсэн 10 тамирчин оролцоно.