Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд, “АРА” спорт цогцолборт насанд хүрэгчид болон өсвөр үе гэсэн ангиллаар зохион байгуулна.
Мас-рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймагт зохион байгуулж байна
М
Мөнхбаясгалан
8 сарын 1

Мас-рестлинг буюу “модон барилдаан” нь ОХУ-ын Саха Якутын үндэсний спортын төрөл бөгөөд “мас” гэдэг нь якут хэлээр “мод” гэсэн утгатай. Энэ спорт нь нүүдэлчин ард түмний биеийн тэнцвэр, хүч чадлыг сорьж ирсэн олон зуун жилийн түүхтэй билээ.
Энэхүү тэмцээний зохион байгуулах эрхийг Олон улсын мас-рестлингийн холбоо 2024 онд Монгол Улсад олгосон юм. Тус тэмцээнд дөрвөн тивийн 33 орноос нийт 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөл, Архангай аймагт хүрэлцэн ирээд байна.