Сүхбаатар одонт Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой өнгөрсөн 7-р сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн барилдаан, долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурь Улсын гарьд Ө.Бат-Оршихийг, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, үзүүр түрүү булаалдахаар болсон. Үзүүр түрүүнд Дархан аварга Н.Батсуурь Улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж, Увс аймаг үүсгэн байгуулагдсан түүхт 100 жилийн ойн наадам, 256 хүчит бөхийн барилдаанд түрүүллээ.