MSports logo
“THE MONGOLZ” баг IEM COLOGNE 2025 тэмцээнд A хэсгээс флэй офф-н 2-р байраар гарлаа
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 30

  • “THE MONGOLZ” баг IEM COLOGNE 2025 тэмцээнд A хэсгээс флэй офф-н 2-р байраар гарлаа

    “IEM Cologne 2025” Counter-Strike-ийн хамгийн том 3 тэмцээний нэг болох энэхүү тэмцээн өнгөрсөн лхагва гарагт эхлээд байгаа. Уг тэмцээнд нийт 24 баг оролцож байгаагаас 1-р шатанд 8 баг нь хасагдаж 2-р шатанд 16 баг өрсөлдөж флэй офф-н байрлал, эрхийн төлөө тоглосон. 

    “THE MONGOLZ” баг IEM COLOGNE 2025 тэмцээнд A хэсгээс флэй офф-н 2-р байраар гарлаа

    Тэгвэл THE MONGOLZ баг хэсгээсээ шалгарч флэй оффийн байрлалд хэддүгээр байраар гарахаа үзэхээр өнгөрөгч орой

    (7-р сарын 29) 22 цагаас өнгөрсөн “AUSTN MAJOR 2025”-д таарсан TEAM VITALITY багтай тоглолоо.

    Хоорондын учраа 8 таарахад TEAM VITALITY баг найм хожоод байсан бол энэ тоогоо нэгээр нэмж THE MONGOLZ  багийг ялснаар хэсгээсээ 1-р гарч флэй оффийн 2-р шат руу шууд орж байна.

    “THE MONGOLZ” баг IEM COLOGNE 2025 тэмцээнд A хэсгээс флэй офф-н 2-р байраар гарлаа

    Харин THE MONGOLZ багийн хувьд 2-р байраар гарч флэй оффийн 1-р шатанд Украйн улсын NAVI (Natus Vincere) багтай дараагийн тоглолтоо хийхээр боллоо.

    THE MONGOLZ болон NAVI багийн аль хожсон нь дараагийн шатанд TEAM SPIRIT багтай тоглож, хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлнэ. Тоглолтын хуваарь 8-р сарын 1-ны Баасан гарагийн орой тоглоно.

    Хоёр багийн хоорондын харьцаа нийт 10 тааран тоглоход NAVI баг 5 ялж, THE MONGOLZ баг 5 ялсан байдаг юм.

    “THE MONGOLZ” баг IEM COLOGNE 2025 тэмцээнд A хэсгээс флэй офф-н 2-р байраар гарлаа