MSports logo
Нэг баг 200 оноо давсан анхны Бүх-Оддын тоглолтод Дорнод бүсийн баг ялалт байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 19

  • Нэг баг 200 оноо давсан анхны Бүх-Оддын тоглолтод Дорнод бүсийн баг ялалт байгууллаа

    2023-2024 оны НБА-ийн Бүх-Оддын тоглолт Индианаполис хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Лигийн хамгийн шилдэг тоглогчид хуран цуглаж, гурван өдрийн турш сагсан бөмбөгөөр амьсгаллаа. Энэ нь дэлхийн сагсан бөмбөг сонирхогчдын хувьд ч мөн адил баярын өдөр мэт дотно байдаг билээ. Хамгийн оргил тоглолт Өрнөд болон Дорнод бүсийн шилдэг тоглогчид хоорондоо өрсөлддөг форматруу дахин шилжсэн.

    Энэ жил Өрнөд бүсийг Леброн Жэймс бүх тоглогчдыг саналаар тэргүүлэн ахалсан бол Дорнод бүсийг Яаннис Антетокоунмпо тэргүүлэн хоорондоо өрсөлдлөө. Яг л өмнөх жилүүд шиг нээлттэй, дураараа тоглосон тоглолтын эхнээс Дорнод бүсийнхэн тэргүүлж, эцэст нь 211-186 харьцаатайгаар ялалт байгууллаа. Энэ оны Бүх-Оддын тоглолтын шилдэг тоглогчоор Милаукий Бакс багийн холбогч Дэмиан Лиллард тодорлоо. Тэрбээр 11 холын зайн шидэлт, талбайн голоос хоёр ч удаа хийсэн ба нийт 39 оноо авснаар Коби Брайантын нэрэмжит “KIA MVP” цомыг анх удаа өргөж байна. 

    Нэг баг 200 оноо давсан анхны Бүх-Оддын тоглолтод Дорнод бүсийн баг ялалт байгууллаа

    Тэмцээний төгсгөлд НБА-ийн комиссар Адам Силвер “Индиана хотынхондоо ийм гайхалтай тэмцээн зохион байгуулсанд баярлалаа. Өрнөд болон Дорнод бүсийн форматруу дахин шилжсэн анхны Бүх-Оддын тоглолтод Яаннисаар ахлуулсан Дорнод бүс аварга болсонд баяр хүргэе!” хэмээн албан ёсоор энэ оны Бүх-Оддын тоглолт өндөрлөж байгааг зарлав. 

    Тэмцээний өнгөрөгч хоногуудад болсон тэмцээнд Мак МакКланг дахин аварга болж, аваргын цомоо хамгааллаа. AT&T Slam Dunk-ийн өмнөх жилийн аварга маань Шакил О'Нилийн дээгүүр тохож, сүүлийн үзүүлбэрээр төгс буюу 50 оноон авснаар дахин аварга болсон байна. 

    Нэг баг 200 оноо давсан анхны Бүх-Оддын тоглолтод Дорнод бүсийн баг ялалт байгууллаа

    Бүх-Оддын тоглолтын мөн үзүүштэй тэмцээн болох 3 онооны шидэлтийн тэмцээн мөн өмнөх жилийн аварга Дамиан Лиллард аваргаа хамгаалж, дахин алсын зайн шидэлтийн аваргаар тодорлоо. Сүүлийн шатанд Трей Янгтай тунасан ба 28 оноо түүснээр 2007, 2008 онуудад дараалан ялж байсан Жэйсон Капоногийн амжилттай тэнцсэн байна. Ийнхүү Дэмиан Лиллард Бүх-Оддын тоглолтоос хоёр цомтой гэртээ харихаар болж байна.           

    Нэг баг 200 оноо давсан анхны Бүх-Оддын тоглолтод Дорнод бүсийн баг ялалт байгууллаа