The MongolZ баг өнөөдөр 19:00 цагаас "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Данийн Astralis багтай өрсөлдөнө.
PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд The MongolZ баг нэг ч ялагдалгүйгээр /Faze Clan мөн нэг ч ялагдаагүй/ шилдэг долоон багийн хамтаа Play-Off-т шалгарсан. Өнөөдрөөс Play-Off-ын тоглолтууд эхэлж байгаа ба The Mongolz баг Данийн Astralis багтай эхний шатанд учраа таарсан байна. Astralis нь Дэлхийн чансаанд 10-т эрэмбэлэгдэж буй хүчтэй өрсөлдөгчид бол манай баг Дэлхийн чансаанд 7-р т эрэмбэлэгдэж буй. Тоглолт хэсгийн тоглолтуудын адилаар Best of 3 журмаар явагдана. The Mongolz баг өрсөлдөгчөө ялах магадлал хэр өндөр байгаа вэ?