Филадельфиа 76ерс баг өнөөдөр Денвер Наггетсыг талбайдаа хүлээн авч Жоэл Эмбийд, Никола Йокич нарын тулаан өрнөсөн. Эмбийд 40 оноо, 10 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, талбайн эздийн давамгайллаар тоглолт өндөрлөсөн. Эмбийд Денверийн эсрэг гайхалтай байж, финалын MVP Никола Йокичийн эсрэг гоёмсог тоглолтыг үзүүлсэн билээ.
Тоглолтын дараа Йокичийн чихэнд Эмбийд юм хэлж байгаа нь дүрс бичлэгт буусан юм. Сэтгүүлч түүнээс Йокичод юу хэлсэн талаар асуухад Эмбийд, "Би түүнийг лигийн шилдэг тоглогч гэж хэлсэн... Тэр аварга болсон, тэд бол лигийн шилдэг баг, Йокич Финалын MVP шүү дээ. Би түүнийг энэ эрчээрээ үргэлжлүүлээрэй гэж хэлсэн. 2 долоо хоногийн дараа уулзъя гэсэн." гэв.
Эмбийд Йокичийн чихэнд юу хэлэв?
Б
Бэлгүүн
1 сарын 17
