MSports logo
Паскал Сиакам Индиана Пэйсерс багт нэгдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 18

  • Паскал Сиакам Индиана Пэйсерс багт нэгдлээ

    Торонто Рэпторс хүчний довтлогч Паскал Сиакамыг Индиана Пэйсерстэй гурван тоглогч, гурван ирээдүйн сонголтоор солилцлоо.

    Торонто Рэпторс: Брюс Браун (Пэйсерсээс)

    Жордан Нвора (Пэйсерсээс)

    Кира Льюис (Пеликансаас)

    2024 оны эхний тойргийн хоёр сонголт (Пэйсерсээс) 2026 оны эхний тойргийн сонголт (Пэйсерсээс) Ирээдүйн хоёрдугаар тойргийн сонголт (Пеликансаас)

    Ирээдүйн хоёрдугаар тойргийн сонголт (Пеликансаас) ESPN-ийн Адриан Вожнаровскийн мэдээлснээр Нью Орлеанс Пеликанс ч мөн энэ наймаанд оролцсон юм. Учир нь Льюисийг солилцоонд оруулснаар, түүний өндөр дүнтэй гэрээнээс салахын тулд хоёрдугаар тойргийн эрхээ ч мөн хамт явуулж байна. 29 настай Паскал Сиакам энэ улиралд 34,7 минут тоглохдоо 22,2 оноо, 6,3 самбар, 4,9 оновчтой дамжуулалт дунджилж байна. 

    Рэпторсын 2016 оны драфтын 27-р байраар сонгогдсон Сиакам талбай дээр 52.2%-тай довтолж, чөлөөт шидэлтийн шугамаас 75.8%, аркны араас 31.7%-тай довтолсон байна. Тэрбээр NBA-д тоглосон найман улирлынхаа тавд нь 20-оос дээш оноо дунджилсан бол хоёр удаа Бүх-Оддын тоглолтод сонгогдож(2020, 2023), Бүх NBA-ийн хоёрдугаар багт 2020 онд шалгарч байсан юм.