MSports logo
Techno: ""Плэй-офф бидний хувьд жинхэнэ шалгуур байх болно"
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 22

  • Techno: ""Плэй-офф бидний хувьд жинхэнэ шалгуур байх болно"

    Өнөөдөр The MongolZ баг FaZe-г 2:0-ээр хожсоноор "IEM Melbourne 2025" тэмцээний Плей-оффт шалгарч, MOUZ багтай хагас шигшээд үлдэхийн төлөө тоглохоор болсон.

    Манай багийн хувьд энэ нь "BLAST Open Lisbon" болон "PGL Bucharest"-д хожигдсоны дараа Плей-оффт эргэн ирж буй нь энэ юм. Румыны дэвжээнд манай баг Falcons-т хожигдсон ба тэд тухайн тэмцээнд түрүүлсэн билээ.

    Өнөөдрийн тоглолтын дараа "Techno" буюу М.Содбаяр HLTV-д өгсөн ярилцлагадаа "Бид дахин плей-оффт шалгарсандаа маш их баяртай байна. Плей-оффт өрсөлдөх нь үнэхээр сайхаан зүйл” хэмээн ярьжээ.

    Techno: ""Плэй-офф бидний хувьд жинхэнэ шалгуур байх болно"

    The MongolZ энэхүү тэмцээнд Techno болон ⁠bLitz⁠ нар суудлаа сольж, суудлын шинэ зохион байгуулалттайгаар эргэн ирсэн юм. Гэхдээ 19 настай Techno багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэсэн ам дамжсан яриаг үгүйсгэжээ.

    Techno: "Үнэнийг хэлэхэд би IGL биш. bLitz IGL хэвээр байгаа. Бүх зүйл өмнөх шигээ л байна" гэсэн ба өөрчлөлтийн шалтгааныг асуухад тэрбээр инээж "Нэг төрлийн тролл байж магадгүй" хэмээн хариулжээ.

    MongolZ нь энэ жил PGL Astana болон IEM Dallas-д оролцох ба маш их ачаалалтай байгаа. Techno хэлэхдээ, баг нь "алс холын аянд бэлдэхийн тулд Мельбурны дараа гэр лүүгээ нисэж бага ч болов амарах байх хэмээн найдаж буйгаа мэдэгджээ.

    MongolZ баг PGL Cluj-Napoca-д Astralis багт хожигдсоны дараа шөвгийн наймаас хасагдсан. Харин энэ тэмцээнд алдсан боломжоо эргүүлэн авчтрахыг хүссэн тул оролцож байгаа гэжээ.

    Багийнхаа плэй-оффын төлөөх тэмцлийн талаар асуусахад:

    Techno: "Энэ удаад өөр байх болно. Хүмүүс биднийг сайн баг гэж үргэлж хэлдэг. Плэй-офф бидний хувьд жинхэнэ шалгуур байх болно." хэмээн ярилцлагийг хаасан байна.

    The Mongolz багийн хамтран ажиллагч 1xbet.