MSports logo
Шэмрок Роверс хэрхэн түүхийг шинээр бичсэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 22

  • Шэмрок Роверс хэрхэн түүхийг шинээр бичсэн бэ?
    Конференц лигт хамгийн нэр хүндтэй Ирландын клубын амжилтын талаар олон улсын спорт бүүкмэйкинг 1хbet-ийн зүгээс хүргэж байна.

    Шинэ сорилт:

    "Бид бараг нэг жил тасралтгүй ажиллалаа, тиймээс одоо бага зэрэг амсхийх хэрэгтэй. Ирэх нэгдүгээр сард бид эргэн ирж, плей-оффын бэлтгэлдээ орно. Энэ хугацаанд клуб бид хоёр шинэ тоглогчдыг элсүүлэх, одоогийн тоглогчидтой гэрээ сунгах ажлыг хамтдаа үргэлжлүүлнэ," хэмээн багийн дасгалжуулагч Стивен Брэдли өвлийн завсарлагааны өмнө ярьжээ.

    Улирал эхлэх үед 40 настай менежер Шэмрок Роверс 2025 оны хоёрдугаар сард Молдетэй Конференц лигийн хасагдах шатны плей-оффт тоглоно гэж төсөөлөөгүй нь лавтай. Хэдийгээр Европын тавцанд гаргасан энэ амжилт нь дотоодын лигт аваргын цол алдахад хүргэсэн ч, тэд Европын тэмцээнд оролцсоныхоо үр дүнд түүхэн өндөр шагналын мөнгө олсон нь Ирландын аваргын алдагдлыг нөхөх хэмжээнийх юм.

    Түүхэн замнал:

    Ирландын баг Европын тэмцээнд хоёрдугаар сард тоглоно гэж үү? Итгэмээргүй сонсогдож байна уу?

    Өмнө нь энэ бүүр боломжгүй мэт санагддаг байсан. Гэвч Шэмрок Роверс түүхийг шинээр бичиж, Европын тэмцээнд хэсгийн шатнаас амжилттай гарсан анхны Ирландын клуб болж чадлаа."The Hoops" хэмээх нэрээрээ алдартай тэдний аялал Аваргуудын Лигийн эрхийн төлөөх эхний шатнаас эхэлсэн юм. Шэмрок Роверс Исландын Викингур багийг хожиж, хожим Конференц лигийн хасагдах шатанд хүрэх багийг хассан ч, хоёрдугаар шатанд Чехийн Спарта багт ялагдсан. Харин Европын Лигийн гуравдугаар шатанд тэд Словенийн Целье багийг буулган авсан бөгөөд энэ баг ч мөн хожим Конференц лигийн хасагдах шатанд хүрсэн юм. Гэсэн ч дараагийн шатанд тэд Грекийн хүчирхэг ПАОК багтай таарч, ялагдал хүлээсэн.

    Челсигийн талбайд хүлээсэн ялагдал нь Шэмрок Роверсийн энэхүү тэмцээнд авсан анхны ялагдал байсан юм. Ялалт байгуулсан бол тэд Конференц лигийн шилдэг 8 багт үлдэх боломжтой байсан. Гэвч тэдний үзүүлсэн амжилт нь аль хэдийн үзэгчдийн хүлээлтээс даваад байсан юм. Шэмрок Роверс Лондон руу 11 оноотой, хасагдах шатны плей-оффт оролцох эрхээ баталгаажуулсан байдалтай очсон юм.Шэмрок Роверсийн үлгэр мэт түүх плей-оффт үргэлжилсэн. Молде багийн талбайд болсон эхний тоглолтод тэд 1:0-ээр ялалт байгуулсан. Харин хариу тоглолтод Норвегчүүд эхний гоолыг хийсэн ч улаан хуудас аван хүн дутуу болсон. Ингээд тоглолт торгуулийн цохилт руу шилжиж, Молде 5-4-өөр ялсан юм. Гэсэн ч Ирландын хөгжөөн дэмжигчид багтаа алга ташин үдэж, тоглолтын дараа удаан хугацаанд цэнгэлддэхийг орхилгүй зогссон байлаа.

    Шэмрок Роверс жинхэнэ зүрх сэтгэл, сэтгэлийн тэнхээ, тууштай тэмцэгч чанараар гайхамшгийг бүтээж чадсан юм.


    Дээрх мэдээллийг олон улсын спор бүүкмэйкинг 1xbet хүргэлээ.